Шүлэг

Болжмор
Болжмор болжмор хөөрхөн дөө
Баав боорцгонд дуртай даа
Өвөл болохоор даардаг даа
Өвсөн доогуур шургадаг даа
Жив жив дугардаг даа
Жижигхэн хөөрхөн болжмор доо

Гурван эрдэнэ
Алт гэвэл
Аавыг хэлнэ
Ачтай сайхан
Итгэлийг хэлнэ
Эрдэнэ гэвэл
Ээжийг хэлнэ
Энгүй сайхан
Сэтгэлийг хэлнэ
Нандин гэвэл
Найзаа хэлнэ
Намайг гэсэн
Бодлыг хэлнэ.

Намар
Намар намар
Нартай сайхан
Намартаа бид
Дуртай сайхан
Алим жимс нь
Амтлаг сайхан
Тариатай намар
Хадлантай намар
Трактортой намар
Комбайнтай намар

Янзага
Хөөрөн цовхчих
Хөөрхөн янзага
Хөл дороосоо
Бэртэх бий
Хад чулуу
Хагархай шилэнд
Харалгүй гишгэж
Халтирах бий

Үнэг
Сэгсгэр сүүлтэй хэрмийг
Сэтгэлгүй үнэгтэй андуурч
Сүүл биений хөдөлгөөнийг
Сүрхий ажин гайхав
Хураадаг хуурдаг хоёр нь
Хол зайтайг мэдээд
Хэлбэр дүрс нь ижилхэн ч
Хэлдэг үгээр нь ялгав

Загас
Зав багатай болохоор
Загас дуугардаггүй юм билээ
Залуу хөгшин ялгаагүй
Зажилж байдаг юм билээ
Бүл олон болохоор
Бүгд ажигладаг юм билээ
Бүтэн шөнийн уртад ч
Нүд цавчлахгүй юм билээ
