
Хүүхдийн хүмүүжил
Эцэг эхчүүд хүүхдийнхээ муухай аашийг дарах гэж тоглоом чихрээр хуурдаг ч тэдний зан авирын гол шалтгаан чихэр тоглоом дутагдсанаас биш байдаг учраас түрхэн зуур л дарах явцгүй арга. Тэгээд ч ийм арга барил хүүхдэд муу зан суулгадаг.



















Хүүхдийн насны үечлэл
Насны үечлэл гэдэг ойлголт нь зөвхөн насны тухай асуудал биш тухайн хөгжилийн үе шатанд байгаа хүүхдийн анатоми-физиологийн онцлог чадвар хөгжлийн түвшин бие бялдрын ерөнхий өсөлт хөгжилт, тэдгээрийн үндсэн хэрэгцээ сонирхол танин мэдэхүйн хөгжил үйл ажиллагааны чадвар хөгжлийн төвшин үндсэн үйл ажиллагаа зэрэг онцлог зүй тогтолыг багтаасан үечлэлийг насны үечлэл гэж тодорхойлж үздэг.
Сурган хүмүүжүүлэх ухаанд хамгийн түгээмэл хэрэглэгддэг үечлэл нь
-
Нярай үе 0-1 нас
-
Балчир үе 1-3 нас
-
Бага нас 3-5 нас

Энэ үе бол хүүхэд өөрийгөө нээх орчноо танин мэдэх хосгүй үе. Би бол бусдаас тусгаар хүн гэдгээ мэдэрч “Би”-гээ мэдэж эхэлнэ. Энэ өөрчлөлттэй холбоотойгоор “Би өөрөө, би гутлаа өмсөнө” гэх зэргээр бие даахыг эрмэлздэг. Биеэ мэдвэл хүн, билчээрээ мэдвэл мал болно” гэж монголчууд ярьдаг нь гүн гүнзгий утгатай. Хүүхдийн бие даах гэсэн энэ эрмэлзлэл нь түүний цаашдын хөгжилд нэн чухал үүрэгтэй юм.

Энэ насны хүүхдүүд нь харьцангуй өргөн цар хүрээтэй сонирхол хэрэгцээ давамгайлж байдаг боловч тэр нь харьцангуй өнгөц тууштай биш боловч аливаа зүйлийн учир шалтгааныг ухаарч ойлгох гэсэн хандлага давамгайлж байдаг. Өөрөөр хэлбэл энэ насны хүүхдийн үндсэн хэрэгцээ нь Яагаад буюу аливаа зүйлийг ухаарч ойлгох гэсэн асуудал тавьж байдаг. Үндсэн гол үйл ажиллагаа нь тоглоомын харьцангуй өндөр түвшин буюу бүтээлч хэлбэрийн тоглоом болж байдаг.

